СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙД
Японы их дээд сургууль бүр өөрийн гэсэн онцлог, их сургууль хэмээн оршин тогтнох алсын хараа, бодлоготой байдаг. Нэг мэргэжлээр хэд хэдэн их дээд сургуульд элсэлтийн шалгалт өгөвч, тухайн сургуулийн онцлогоос шалтгаалан элсэлтийн шалгалтын агуулга болон сонгон шалгаруулж авах арга нь өөр өөр юм. Өөрөөр хэлбэл элсэлтийн шалгалт өгч буй тухайн сургууль бүрд тохирсон сэдвийн хүрээнд шалгалтуудаа бэлдэхгүй бол унах магадлал өндөр байдаг гэсэн үг юм.
Бид тийм Японы их дээд сургуулуудийн онцлог, алсын хараа мөн өнгөрсөн шалгалтуудын материалуудыг судлахын зэрэгцээ олон жил энэ чиглэлээр ажилласан, өөрийн биеэр туулж хуримтлуулсан мэдлэг туршлагад тулгуурлан сургалтын хөтөлбөрүүдээ боловсруулсан болно.
ДАРААХ АНГИУДДАА БҮРТГЭЖ БАЙНА
А. ҮНДСЭН АНГИ(ОНЛАЙН)
Японы хүссэн сургуулдаа хүссэн мэргэжлээрээ элсэн суралцахад тань бид туслах болно. Та сонгосон сургуулдаа магистраар элсэхэд шаардагатай бичиг баримт бүрдүүлэлтээс эхлээд бичгийн болон ярилцлагын шалгалт, судалгааны төлөвлөгөө, мөн элссэний дараах тэтгэлэгт хамрагдах материал гэх мэт олон чухал зүйлсийг мэргэжлийн япон багшийн удирдлага дор, үр дүнтэйгээр суралцах боломжтой.

В. БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН АНГИ(ОНЛАЙН)
Энэхүү анги нь Японы их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр суралцах хүсэлтэй хүмүүст зориулсан анги юм. Бизнесийн сургуульд элсэн суралцхад шаардлагатай ярианы чадвар, бичгийн чадвар мөн дээр нь бизнесийн үндсэн суурь онолын мэдлэг зэргийг тань сайжруулах замаар хүссэн сургуульдаа элсэж чадахуйц төвшинд таныг аваачих болно.





