БИДНИЙ ТУХАЙ
BATDORJ ERDENEE
Монгол зөвлөх
...

Мэндчилгээ
Юуны өмнө яагаад энэхүү сургалтын төвийг байгуулахаар болсон шалтгаанаа хүргэе гэж бодож байна.
Би 2017 онд ХААИС ЭЗБС ийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Тэгээд мэргэжлээрээ ажиллаж байсан хэдий ч хүүхэд байхаасаа л бизнесмен болох мөрөөдөлтэй байсан учир хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн бизнесийг илүү ихээр судлах суралцахыг хүссэн. Тиймээс 2019 онд Японд улсад магистрын зэргээр суралцах зорилго тээж Японд ирсэн.
Хоёр жил хэлний сургуульд япон хэл сурч япон хэлний сургуулиасаа шууд бизнесийн сургуульд элсэж орно гэсэн зорилготой байсан хэдий ч харамсалтай нь тухайн зорилгоо биелүүлж чадаагүй. Шөнийн цагаар цагийн ажил хийж өдрөөр хичээлдээ явж тасралтгүй бэлдэж хичээсний үр дүнд богино хугацаанд япон хэлний JLPT n2, n1 түвшинд хүрч чадсан. Гэсэн хэдий ч японы 800 аад сургуулиас хэрхэн өөртөө, өөрийнхөө ирээдүйд тохирох сургуулиа сонгож олох, хэрхэн сургуулиудын мэдээллийг цуглуулах, хэрхэн судалгааны төлөвлөгөөгөө бичих, элсэлтийн материалуудаа хэрхэн бүрдүүлж, шалгалтууддаа яаж бэлдэх, хамгийн гол нь хэрхэн тэтгэлэгт хамрагдах гэх мэт маш олон асуултууд, асуудлуудтай тулгарсан. Шантралгүй өөрийгөө сайжруулангаа ВАСЭДАгийн коллежид 2-р курсээс нь элсэн орж дахин нэг жил бизнесийн талаар суралцангаа магистрын шалгалтандаа бэлдсэн. Тэгээд коллежоо төгсөөд эцэст нь японд ирсэн зорилготоо хүрч орхыг хүссэн Бизнесийн сургуульдаа орж чадсан. Хэдийгээр магистрт орж чадсан хэдий ч мэдээлэлгүй мөн мэдэхгүйгээсээ болоод орохоосоо өмнө маш их зардал, хөдөлмөр, цагийг зарцуулсан.
Японд магистраар суралцах хүсэлтэй маш олон залуус байдаг хэдий ч мэдээлэл хомс, мөн хэрхэн магистрт элсэх талаар зөвлөгөө удирдамж өгөх газар ховор байдаг учраас тэд суралцах гэж ирсэн хэдий ч эцэст нь ажилчин болж аль эсвэл эх орон өөдөө буцаж байна. Ажил хөдөлмөр эрхлэх нь мэдээж буруу биш. Визний хугацаа тулгамдах, өөрийн болон ар гэрийн санхүүгийн нөхцөл байдал гэх мэт маш олон шалтгаан байгаа. Гэсэн хэдий ч бид өөрийн зорилгоосоо ухарч, урт хугацаандаа илүү их өгөөжтэй сурч боловсрох, академик чадвар эзэмших гэсэн сонголтоосоо татгалцаж болохгүй. Японы их сургууль дахь магистрын 2 жил таны үлдсэн амьдралыг илүү гэгээлэг болгож өөрчлөх боломжтой. Тиймээс бид олон олон залууст хамгийн бага зардлаар магистрт элсэж японы боловсролын систем, институтээс суралцаж, япон орон болон өөрийн эх орондоо хэрэгтэй чадварлаг боловсон хүчин болоход нь туслахыг зорьж ажиллаж байна.
YOSHIMI KUBO
Сургалт хариуцсан удирдагч багш.
...

Мэндчилгээ
Японы их сургуульд магистрын зэргээр элсэн суралцах нь монгол залуусын хувьд маш том сорилт, бас сайхан боломж юм. Гэсэн хэдий ч японы их сургуульд элсэн орход маш олон саад бэрхшээл тулгардаг тул найдвартай дэмжлэг дуслалцаа зайлшгүй хэрэгтэй.
Бид энэхүү сургалтын төвөөрөө японы их сургуулиудын магистрын мэдээлэл, элсэлтийн шалгалтын төрөл болон агуулга, тэтгэлэгт хамрагдах мэдээлэл бичиг баримт, өргөдөл, элсэлтийн журам зэрэг маш олон чухал мэдээллийг ойлгомжтойгоор хүргэж байна. Түүнчлэн өөрийгөө илэрхийлэх эсээ бичих арга барил, онолын үндэслэлтэй цэгцтэй бичих арга барил, судалгааны төлөвлөгөөг бичих арга барил зэргийг зааж, бичгийн болон ярилцлагын шалгалтад тань бэлдэж, магистрын шалгалтаа амжилттай давахад шаардлагатай бэлтгэлийг сайтар хангуулж бэлдэж байна.
Мөн Японд магистраар суралцахад япон хэлний маш өндөр төвшний мэдлэг шаардлагатай тул бид япон хэл сурахад мөн дэмжлэг үзүүлдэг. Монгол залуус арван жилийн сурагч байхаасаа англи, орос хэл сурах боломж байгаа ч япон хэл сурах боломж хязгаарлагдмал гэж сонссон. Тиймээс Япон хэлний түвшин тогтоох шалгалт (JLPT N2 болон түүнээс дээш)-д ч мөн эрчимтэй бэлтгэхэд нь туслаж удирдаж өгч байна.
Би багшийнхаа туршлагаа ашиглан Монгол залуусыг Японы их сургуульд магистрын зэргээр суралцаж, ирээдүйн мөрөөдлөө биелүүлэхэд нь туслахыг чинь сэтгэлээсээ хүсэж байна. Тиймээс бүгдээрээ хамтдаа чадах бүхнээ хийцгээе!