top of page

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙД

 Японы их дээд сургууль бүр өөрийн гэсэн онцлог, их сургууль хэмээн оршин тогтнох алсын хараа, бодлоготой  байдаг. Нэг мэргэжлээр хэд хэдэн их дээд сургуульд элсэлтийн шалгалт өгөвч, тухайн сургуулийн онцлогоос шалтгаалан элсэлтийн шалгалтын агуулга болон сонгон шалгаруулж авах арга нь өөр өөр юм. Өөрөөр хэлбэл  элсэлтийн шалгалт өгч буй тухайн сургууль бүрд тохирсон сэдвийн хүрээнд шалгалтуудаа бэлдэхгүй бол унах магадлал өндөр байдаг гэсэн үг юм. 

Бид тийм Японы их дээд сургуулуудийн онцлог, алсын хараа мөн өнгөрсөн шалгалтуудын материалуудыг судлахын зэрэгцээ олон жил энэ чиглэлээр ажилласан, өөрийн биеэр туулж хуримтлуулсан мэдлэг туршлагад тулгуурлан сургалтын хөтөлбөрүүдээ боловсруулсан болно.

​

ДАРААХ АНГИУДДАА БҮРТГЭЖ БАЙНА

Та магистраар суралцах сургуулиа сонгосон бол A, B, C ангиас, хараахан сонгоогүй бол D ангиас эхлэх боломжтой.

​А. ҮНДСЭН АНГИ(ОНЛАЙН)

 Японы хүссэн сургуулдаа хүссэн мэргэжлээрээ элсэн суралцахад тань бид туслах болно. Та сонгосон сургуулдаа магистраар элсэхэд шаардагатай бичиг баримт бүрдүүлэлтээс эхлээд бичгийн болон ярилцлагын шалгалт, судалгааны төлөвлөгөө, мөн элссэний дараах тэтгэлэгт хамрагдах материал гэх мэт олон чухал зүйлсийг мэргэжлийн япон багшийн удирдлага дор, үр дүнтэйгээр суралцах боломжтой.

Screen Shot 2022-06-06 at 19.23.28.png

​В. БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН АНГИ(ОНЛАЙН)

Энэхүү анги нь Японы их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр суралцах хүсэлтэй хүмүүст зориулсан анги юм. Бизнесийн сургуульд элсэн суралцхад шаардлагатай ярианы чадвар, бичгийн чадвар мөн дээр нь бизнесийн үндсэн суурь онолын мэдлэг зэргийг тань сайжруулах замаар хүссэн сургуульдаа элсэж чадахуйц төвшинд таныг аваачих болно.

Screen Shot 2022-09-11 at 14.20.33.png

​С. КАГАВА MBA ТУСГАЙ АНГИ(ОНЛАЙН)

Япон улсын Шикокү аралд байрлах Кагавагын их сургуулийн (улсын сургууль)бизнесийн удирдлагын магистрт зориулсан анги. Судалгааны төлөвлөгөө болон элсэлтийн шалгалтууд мөн тэтгэлэг, сургалтын хөнгөлөлт гэх мэт элсэн суралцахад шаардлагатай бүх мэдлэг мэдээллийг агуулсан болно. Та Кагава их сургуулийн бизнесийн удирдлагын ангийг төгссөн монгол болон Япон сэнпай нараас сургууль болон шалгалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтойгоороо давуу талтай.

F5E83133-3CCC-4026-91D0-616456E89DBD_1_201_a.heic

D. МАГИСТРЫН ХӨТӨЧ АНГИ(ОНЛАЙН)

Энэхүү үйлчилгээ нь япон хэлтэй ч зорих сургуулиа хараахан шийдээгүй хүмүүст зориулагдсан. Бид энэхүү ангиараа дамжуулан тухайн сургуулиудтай холбогдож, танд зориулсан бодит мэдээллийг эмхэтгэн өгөхийн зэрэгцээ зөв шийдвэр гаргахад тань шаардлагатай чухал зөвлөгөөгөөр хангах болно.

Сургуулиа эцэслэн сонгосны дараа Япон багштай ярилцлагад орж, үндсэн A, B, C анги руу шилжих боломжтой.Учир нь үндсэн A, B, C ангиуд нь шалгалт, судалгааны төлөвлөгөөнд шууд төвлөрдөг тул үүнээс өмнө сургуулиа тодорхойлж сонгосон байх нь амжилттай тэнцэх гол түлхүүр болдог.

メモの比較
Дэлгэрэнгүй >
bottom of page