top of page
Home: Welcome

ЯПОНД МАГИСТР ТӨВД ТАВТАЙ МОРИЛ

pexels-george-pak-7972534.jpg
Home: About
Японы сургууль

СУРГАЛТЫН ТУХАЙ

 Бид энэхүү сургалтаараа дамжуулан, тодорхой хэмжээний япон хэлний мэдлэгтэй хүмүүст зориулж, Япон улс дахь улсын болон хувийн их сургуулиудад магистрын зэргээр элсэн суралцахад шаардлагатай бүх мэдлэг, мэдээллийг олгож байна. Тухайн чиглэлээр 10-аас дээш жил ажилласан мэргэжлийн багш нар, мөн тэдгээрийн шавь нар болох Японы алдартай сургуулиудад магистрын зэргээр элсэн суралцаж буй болон суралцаж төгссөн орон орны залуус танд хүссэн сургуульдаа элсэхэд тань удирдан туслах болно.

Home: Our Mission
卒業生は帽子を投げる

MISSION / ЭРХЭМ ЗОРИЛГО

Азийн залуучуудыг Японы их сургуулийн магистрын зэрэгт хүрэх мөрөөдлөө биелүүлэхэд нь элсэлтээс эхлэн төгсөлт хүртэл бүх шатанд дэмжин туслана.

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙД

 Японы их дээд сургууль бүр өөрийн гэсэн онцлог, их сургууль хэмээн оршин тогтнох алсын хараа, бодлоготой  байдаг. Нэг мэргэжлээр хэд хэдэн их дээд сургуульд элсэлтийн шалгалт өгөвч, тухайн сургуулийн онцлогоос шалтгаалан элсэлтийн шалгалтын агуулга болон сонгон шалгаруулж авах арга нь өөр өөр юм. Өөрөөр хэлбэл  элсэлтийн шалгалт өгч буй тухайн сургууль бүрд тохирсон сэдвийн хүрээнд шалгалтуудаа бэлдэхгүй бол унах магадлал өндөр байдаг гэсэн үг юм. 

Бид тийм Японы их дээд сургуулуудийн онцлог, алсын хараа мөн өнгөрсөн шалгалтуудын материалуудыг судлахын зэрэгцээ олон жил энэ чиглэлээр ажилласан, өөрийн биеэр туулж хуримтлуулсан мэдлэг туршлагад тулгуурлан сургалтын хөтөлбөрүүдээ боловсруулсан болно.

Home: Price Quote
Reading Books in Library

Гишүүнээр бүртгүүлж 

сургалтын төлбөр болон бусад дэлгэрэнгүй мэдээлэл авах (үнэгүй)

会員登録していただきありがとうございます!

Home: Members_Page
bottom of page